Ж.Батзандан: Ёсзүйн хороо хуралдаж, дүгнэлтээ гаргахыг шаардаж байна

Ж.Батзандан: Ёсзүйн хороо хуралдаж, дүгнэлтээ гаргахыг шаардаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй учраас тарах ёстой гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үндсэн хуулийн 22.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн маш тодорхой заалт бий. Хэрэв УИХ тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ гэсэн заалт бий.

Мөн тэрбээр, “Өнөөдөр АН-ын бүлэг чуулганы хуралдаан, байнгын хороодын хуралдаанд түр хугацаанд суухгүй хэмээн байр сууриа илэрхийлж хуралдааныг орхин гарсан. Шалтгаанаа дараах үндэслэлүүдээр тайлбарлаж болно” гэлээ.

Нэгдүгээрт, УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг яаралтай хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхээс нааш бүлэг чуулганы хуралдаанд сууж бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэх шаардлагагүй гэж үзэн ажил хаялт  зарласан.

Хоёрдугаарт,  олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихоод байхад хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлтээ гаргахыг шаардаж байна.

Гуравдугаарт, 2019 оны төсвийг боловсруулахдаа  гишүүдэд мөнгө хуваарилах замаар гишүүдийн амыг хаасан. Улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар Нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. Бид өнөөдөр бие биенийхээ санаа бодлыг сонсоод өнгөрдөг бус аль эсвэл сонссон ч  сонсоогүй мэт өнгөрдөг байж болохгүй. Төрийн институцийн хувьд бусдынхаа шаардлагад хүндэтгэлтэй хандаж асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой арга зам эрэлхийлэх ёстой” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.