Сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх эсэхийг хэлэлцэнэ

Сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх эсэхийг хэлэлцэнэ

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж,  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцэн түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Ийнхүү бүлэг олонхиороо гишүүнээ авч үлдэж байна уу гэсэн сэтгүүлчдийн асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Б.Батзоригийг авч үлдэж шалгуулахгүй гэсэн зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага шалгахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэзээ ч дуудсан очоод байцаалтаа өгөх бүрэн боломжтой учраас заавал түдгэлзүүлээд шалгах үндэслэлгүй гэж бүлгийн гишүүд хэлэлцсэн” гэжээ.

Өнөөдөр Б.Батзориг гишүүн сайдын суудлаа өгөөд зогсох уу, дахиад УИХ-ын гишүүний ажлаа өгөх үү гэдгийг эцэслэх учиртай. Учир нь УИХ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 48 цагийн дотор шийдвэрлэх учиртай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.