М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг шаарджээ

М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг шаарджээ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг шаарджээ. Тэрбээр, Үндэсний Аудитын газар УИХ-ын харьяаны байгууллага учраас ийнхүү үүрэг өгсөн бололтой.

Тодруулбал, Их Хурлын дарга М.Энхболд ЖДҮ-ээс зээл авсан хэрэгт нэр холбогдоод байсан Улсын Ерөнхий аудиторыг дуудаж "хариуцлагаа хүлээж, ажлаа өг" гэсэн байна. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий аудитор ч уг саналыг татгалзахгүй хүлээж авахаа хэлсэн гэнэ.

Сануулахад, Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК ЖДҮ хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоод байгаа юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.