МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томилжээ

МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томилжээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, даргаараа Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг хэлэлцэж эцэслэжээ.

МАН-ын бүлэг өмнөх  дарга Д.Хаянхярваагаа бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэх үндэслэлээр  Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар огцруулсан бол түүний орыг залгах хүнээр Д.Тогтохсүрэнг намын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжиж гаргасан. Тиймээс өнөөдөр Бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, түүнийг томилсон байна.

Бүлгийн дарга болсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нь: 

1991 онд        Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсч, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын ажилтнаар ажилд оржээ. 

1996 онд         Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улстөрийн ажилтан

2000онд          Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 

2008 онд         Өвөрхангай аймгийн Засаг дарга

2014 онд         Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 

2016 онд         УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.