Ц.Ням-Осор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Ц.Ням-Осор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тодруулбал, тэрбээр өөрийн эзэмшлийн “Хос эрхэс” компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь олон нийтэд ил болоод байгаа билээ.

Тиймээс тэрбээр хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн нь энэ аж. Тэрбээр “Би Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргасан. Өргөдлийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх байх” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.