АН-ын бүлэг: Засгийн газрыг огцруулахад байр сууриа нэгтгэлээ

АН-ын бүлэг: Засгийн газрыг огцруулахад байр сууриа нэгтгэлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнөх хуралдаануудаараа энэ тухай асуудлыг хэлэлцэж Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа олон нийтэд мэдээлж байсан. Түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ч Засгийн газрыг огцруулах чиглэлийг намын бүлэгт хүргүүлснийг мөн дэмжсэн шийдвэр гаргасан юм.

Энэ удаагийн хуралдаанаараа ч мөн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа  нэгтгэж, өмнөх шийдвэртээ баттай зогсч буйгаа илэрхийллээ. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар Ардчилсан намын бүлэг санал дүгнэлт  боловсруулан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.