Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ, ЗГ-ын гишүүдийг хуралд суулгахгүй байхыг шаардлаа

Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ, ЗГ-ын гишүүдийг хуралд суулгахгүй байхыг шаардлаа

Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барьсан Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн мэдээлэл хийлээ. 

Тэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай саналаа УИХ-д хүргүүлээд байгаа билээ. Мөн ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг УИХ-ын дарга, Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Энэ үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: ЖДҮХС-аас Засгийн газар, УИХ-ын гишүүд зээл авсан. Зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд бидний шаардлагад нийцсэн хариуг өгч чадаагүй. Тиймээс бид тавьсан шаардлагаа холбогдох газруудад дахин тавьж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-аас зээл авсан нь үнэн эсэхийг тодорхой болгохыг шаардаж Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учраас Засгийн газрыг огцруулах эсэхээр санал өгөх эрхгүй. Хэрвээ санал өгвөл Ашиг сонирхлын хуулийг зөрчинө. Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас хариулт ирсний дараа зээл авсан гишүүд санал хураалтад оролцох эсэх нь тодорхой болно. Бид тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа гэсэн. Уг хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллагуудад хандана. Холбогдох байгууллагуудаас үнэн, зөв мэдээллийг авах болно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар УИХ-ын бүтцийн байгууллагууд болох Тусгай хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шаардлага хүргүүлнэ. Уг байгууллагууд хуралдах ёстой.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.