МАН-ын бүлэг ЗГ-ыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

МАН-ын бүлэг ЗГ-ыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг  дөнгөж сая хуралдаж, Д.Хаянхярваа нарын гишүүдийн УИХ-д өргөн барьсан Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн.

14.00 цагт ТББХ хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх учраас үүний өмнө бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэх учиртай аж. Тиймээс сая бүлэг хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуралдаанд нийт 35 гишүүн оролцож, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдээд гарч одов. Бүлгийн хуралд Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн суугаагүй аж.

Харин Д.Тогтохсүрэнг мэдээлэл хийх үед хажууд нь сууж байсан, бүлгийн хуралд суугаагүй Н.Номтойбаяр 27 гишүүнийг төлөөлж, ингэж ярив. "Д.Тогтохсүрэн гишүүн худлаа мэдээлэл хийж байна. Намын Удирдах зөвлөлийн шийдвэр хүчингүй”. Харин шалгагдаж байгаа дөрвөн гишүүнийг засгаас гаргаж сул гишүүн болгоод хуралд оруулж болно хэмээн өгүүлэв. Н.Номтойбаяр Д.Тогтохсүрэнг босоод явахад нь "Сууж бай", “Хөөе” хэмээн дуудсан ч тэрбээр тоолгүй гарч одов. Н.Номтойбаяр ЖДҮ-чдийн бүлгийн дарга хэмээн хэлсэнд сэтгүүлч "МАН хоёр бүлэгтэй болсон юм уу" хэмээн егөөдөд авав. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.