ТББХ-ны 16 гишүүний 10 нь огцруулахыг дэмжлээ

ТББХ-ны 16 гишүүний 10 нь огцруулахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. У.Хүрэлсүх “ЖДҮ-тэй холбоотой асуудал гарч ирсэн нь харин ч сайн хэрэг боллоо. Монголын төрд ч хэрэгтэй юм боллоо.

Хулгайлж болохгүй юм байна, хумсалж болохгүй юм байна, дарга хүн илүү харж болохгүй юм байна гэдгийг ойлгуулж байна. Засаж залруулна. Харин зарим хүнтэй хариуцлага тооцно. Хатуу байна гэдгээ хэлье. Шударга ёсны өмнө нүүр тулна. Найз нөхрөө гэж харахгүй ээ. Төрөө ч намаа ч цэвэрлэнэ. Энэ цаг болсон. Цаг алга. Анхааруулаад хэлчи” хэмээн хэлэв. Одоо гишүүд саналаа хэлж байна.

16.45 Санал хураалт болж, ТББХ-ны 16 гишүүний 10 нь засгийг огцруулахыг дэмжлээ. Энэ хурал дээр Ерөнхий сайд нэлээд хатуухан хэллээ. Браво. 

МАН-ын Удирдах зөвлөл дээр Засгийн газраа огцруулахгүй гэж үзсэн. Чуулган дээр МАН-ын засгаа огцруулахгүй гэж үзэх гишүүн 40-өөд байгаа ажээ. 

Хуралд оролцсон гишүүд ширүүхэн үгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү “дайрсан”, нөгөө талд Ерөнхий сайд өөрийн байр сууриндаа бат зогссон өнгө аястай хурал болсон хэмээн тодорхойлж болохоор байлаа. Хуралд нийт 16 гишүүн оролцсон бөгөөд Ерөнхий сайд Хүрэлсүхийг огцруулах эсэх талаар санал хураахад 10 гишүүн огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол 6 гишүүн Ерөнхий сайдаа “авч үлдэх” нь зүй хэмээн үзсэн юм.

Одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаа авч үлдэх үү, эсвэл дараагийн хэсэг нөхөд “хоолонд орох” уу гэдгийг шийдвэрлэх юм.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.