Ёсзүйн дэд хороог хуралдаж дуустал, чуулган түр завсарлалаа

Ёсзүйн дэд хороог хуралдаж дуустал, чуулган түр завсарлалаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр гишүүдийн ирц 50.7 хувьтай хурал эхэлж байхад Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал гарган хуралдааныг түр завсарлууллаа.

Тэрбээр “Ёсзүйн дэд хороог өнөөдөр өглөө хуралдуулахаар өчигдөр зар түгээсэн ч ирц хүрээгүй учраас одоог хүртэл хуралдаагүй байна. ЖДҮХС-тай холбоотой хэд хэдэн хэлэлцэх асуудал бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ЖДҮХС-тай холбогдсон сайд, гишүүд нарт хариуцлага тооцох мөн энэ асуудалтай холбоотой иргэнээс ирсэн санал ч бий. Тиймээс Ёсзүйн дэд хороог хуралдтал чуулганы хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. Үүний дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй болов уу” хэмээсэн юм.

Тиймээс Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтын саналыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.