С.Чинзориг: Би ЖДҮХС-гаас зээл аваагүй, гүтгэхээ боль

С.Чинзориг: Би ЖДҮХС-гаас зээл аваагүй, гүтгэхээ боль

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр “ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдоод байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын зургаан сайдтай холбоотой мэдээллийг албан бичигтээ оруулж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд явуулсан” гэсэн мэдээлэл хийсэн билээ.

Энэ гүтгэлэгт  ХНХ-ын сайд С.Чинзориг сая хариу тайлбар өглөө. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор улстөрчид нэгнийгээ ор үндэсгүй гүтгэх асуудал газар авч байна. Намайг “Бээвэр” гэдэг компаниараа дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл цацагдах боллоо. 

Миний хувьд насаараа төрд алба хашиж байгаа хүн. Амьдралдаа нэг л удаа "Соёмбо консалтинг" гэдэг зөвлөх үйлчилгээний компани байгуулж байсан. Гишүүдтэй адил олон компанигүй. Миний бие “Бээвэр” гэдэг компанитай ямар ч холбоогүй. Миний үр хүүхэд, ах дүүсийн дунд тийм компанитай хүн ч байхгүй. 

Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Би тойрогтоо нэг суманд 2-3 жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичиж өг гэдэг чиглэл өгсөн. Үүнийг би ХХААХҮ-ийн яаманд уламжилсан. Эдгээрээс 40 хувь нь л зээл авсан байдаг. Энэ нь нийтдээ 250 орчим сая төгрөгийн зээл юм билээ. Тийм учраас энэ асуудлыг гаргаж байгаа УИХ-ын гишүүдийг надаас болон манай тойргийн иргэдээс уучлал хүсэхийг шаардаж байна” гэлээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.