Д.Пүрэвдорж: ЁЗДХ-г хуралдуулахаар чуулганыг хойшлуулж байгаа нь буруу

Д.Пүрэвдорж: ЁЗДХ-г хуралдуулахаар чуулганыг хойшлуулж байгаа нь буруу

Ерөнхий сайдыг огцруулах  эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ үеэр зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Би 2016 ондоос хойш М.Энхболдыг 60 тэрбумын холбоотой хэрэг мөн төрийн эрх барьж байгаатай холбоотойгоор шүүмжилсээр ирсэн. Харамсалтай нь тэр үед одоо шуугиад байгаа УИХ-ын гишүүд бүгд чимээгүй байсан. Өнөөдөр энэ Засгийн газар гарч ирээд нийт 3.5 тэрбм ам.долларын зээл гаднаас авчихсан мөртлөө долоон их наяд төгрөгийн өртэй болчихоод байна. Түүгээр зогсохгүй энэ хугацаанд ард түмний төлөө юу ч хийсэнгүй.

Шатахуун болон ваютын ханш маш их өслөө. Тиймээс би юу ч хийхгүй байгаа Засгийн газрыг огцруулахын төлөө байна. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг ч, У.Хүрэлсүхийг ч огцруулах ёстой. Нэмээд хэлэхэд УИХ, УИХ-ын гишүүд шүүх байгууллага биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоосон хүнийг л гэм буруутай гэж тооцож, түүнтэй холбоотойгоор эрхийг нь хязгаарлах арга хэмжээг авдаг. Тэгэхээр өнөөдөр Ёсзүйн дэд хороог хуралдуулах шалтгаанаар УИХ-ын чуулганы хуралдааныг хойшлуулж байгаа нь буруу” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.