Д.Гантулгыг хүчингийн хэрэгт гүтгэж, мөнгө нэхжээ

Д.Гантулгыг хүчингийн хэрэгт гүтгэж, мөнгө нэхжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт гүтгэгдсэн бололтой. Тодруулбал, энэ сарын 28-ны өглөө 28 настай эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга болон түүний найзад хүчиндүүлэх шахлаа хэмээн цагдаагийн газар өөрийн биеэр очиж мэдүүлэг өгчээ.

Тэрбээр “Энэ сарын 26-27 нд шилжих шөнө  буюу урьд шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах "Вива сити" хотхоны М байранд УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан талаар ирж мэдүүлсэн байна.

Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Мөн шинжээчид "Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй" хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээсэн байна.

Харин энэ талаар эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өргөдлийн дагуу Хан-Уул дүүргийн II хэлтсийн байцаагч Ш.Эрбол хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, иргэн А-г Д.Гантулгаас мөнгө нэхэмжилж шантаажлан, хүний нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хуулийн 17-6, 21-2 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.