Г.Занданшатар: Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна

Г.Занданшатар: Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна

УИХ-ын гишүүд чуулганы танхимдаа суугаад хурлаа эхлүүлэхийг хүлээж байгаа боловч хурал даргалах ёстой УИХ-ын дарга М.Энхболд танхимдаа орж ирэхгүй “алга болов”. Уг нь УИх-ын дэд дарга нараас хэн нэг нь байвал хурлыг удирдах хуралдуулах боломжтой авч тэдний нэг нь ч байхгүй байна. Тиймээс чуулган одоог хүртэл хүрэлдээгүй байна. Чуулганы танхим руу сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд дотор юу болж байгааг мэдэх аргагүйд хүрээд байна.

Харин ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатараас сэтгүүлчид дараах мэдээллийг авлаа.Тэрбээр “Чуулганы танхимд 44 гишүүн байгаа бөгөөд 66.7 хувийн ирцтэй байна. УИХ-ын чуулган өглөөнөөс хойш хуралдахгүй гацаж байна. УИХ-ын тухай хууль болон УИх-ын дэгийн тухай хууль зөрчигдөж байна. УИХ-ын дарга нь гишүүдээс санал хураалгахгүй хуралдааныг хаяж яваад  одоог хүртэл ирээгүй байна. Хуралдаан тасалдаж байгаад харамсч байна.

Өвөл болж, өнөө маргаашгүй цасан шуургатай, цаг агаарын байдал хүндэрнэ гэж мэдээлж байна. Баруун аймгуудад болсон хүндрэлтэй асуудлаас эхлээд шийдвэрлэх асуудал олон байна. Төсвийн тодотгол хүртэл хүлээгдэж байна. УИХ-ын дарга хааччихсаныг мэдэхгүй байна. Танхимдаа орж ирэхгүй байна. Чуулганы хуралдааныг дэд дарга нар удирдаж болох ч, дэд дарга нар ч алга.  УИХ-ын болон төрийн үйл ажиллагаа хэвийн явагдсаар ирсэн. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.