У.Хүрэлсүх: Цаашид ч хариуцлагын асуудлыг ярьсаар байх болно

У.Хүрэлсүх: Цаашид ч хариуцлагын асуудлыг ярьсаар байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хэлэлцэж, дэмжсэн. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хэлэлцэж байна.

Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Б.Батзориг нарын гишүүд гадаад руу албан ажлаар явсан байгаа бөгөөд бусад нь чуулганд бүрэн оролцож, гишүүдийн ирц 91.7 хувьтай хуралдаж байна.

Гишүүд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Л.Энх-Амгалан гишүүнээр УИх-ыг удирдуулахгүй, ЖДҮ-тэй холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийг санал асуулгад оролцуулахгүй хэмээн санал зөрөлдсан ч УИх-ын дэгийн тухай хуулиар Л.Энх-Амгалан нь хууль санаачлах эрхтэй, дэд даргын хувь УИХ-ын даргын эзгүйд дэд даргын хувьд хурлыг удирдах эрхтэй гэсэн үндэслэлээр хурлыг удирдах эрхтэй гэж үзсэн.

Харин чуулганы хуралдаанаас нэр бүхий гишүүдийг гаргах нь ард нь байгаа иргэд сонгогчдын эрхийг зөрчсөн хэрэг болно гэж үзээд картаа уншуулсан бүх гишүүдийг чуулганы хуралд суулгаж, санал асуулгад оролцуулахаар боллоо.

Яг одоо гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна. Гишүүдийн зүгээс Ерөнхий сайдаас салбар хариуцсан сайд нартайгаа яагаад хариуцлага тооцохгүй байгаа талаар асууж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би хариуцлага, ёсзүйтэй байхыг хичээж байгаа. Сайд нартай хариуцлага тооцож байгаа. Дэд сайд нарт ч хариуцлага тооцож байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад хүртэл хариуцлага тооцсоныг та бүхэн мэдэж байгаа биз. Цаашид ч энэ чиг шугамаараа ажиллана. Ажлаа хийж чадахгүй байгаа, хууль бус бүхэнтэй нэр холбогдсон сайд дарга нартай хариуцлага ярьсаар байх болно” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.