Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

 Ардчилсан намын бүлэг дөнгөж сая хуралдаж, Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарын асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдааныг танилцуулж, АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Улс оронд үүсээд буй улс төр, эдийн засгийн байдлыг бид бүхэн харж байна. Бүгдийн анхаарал өнгөрсөн хоногуудад эрх баригчдын дотоод хямралыг харж өнгөрөөлөө. Бензин шатахууны үнэ нэмэгдчихлээ, мах махан бүтээгдэхүүний үнэ өсч байна, ам.долларын ханш өслөө зэрэг сөрөг нөлөө үзүүлээ. Мөн ард иргэдийг буруу зүйлд уриалсан суртал ухуулгууд их гарах боллоо.

Гэтэл ардчилсан хувьсгалаас хойш 30 жилийн дараа иргэдийг буруу тийш нь хандуулах гэсэн хандлага ажиглагдаж байна. Тиймээс АН бид анх бий болгохыг хүссэн зүйлийнхээ төлөө явна. Аливаа зүйл дүрэм журамтай байдаг. АН ч гэсэн дүрмийн дагуу явдаг үндсэн дүрмээр явдаг нам. Энэ үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрдөг хүн энэ намын гишүүн гэж явдаг. Өнөөдөр бид үндсэн дүрмийг биелүүлээгүй этгээдүүдэд харуицлага тооцно.

АН-ын үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж шийдвэрүүд гаргалаа. Үндсэн дүрмийн хорооноос АН-ын үндсэн дүрмийн нэр бүхий заалтуудыг зөрчсөн Д.Мурат, Л.Болд нарт АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан. Мөн Үндсэн дүрмийн хорооны дүгнэлт гаргах тухай тогтоолыг үндэслэн Ж.Батзандаг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаанд хасах тухай. Энэ шийдвэрийн Ж.Батзанданг бүлгийн гишүүнээс хасч байна" гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.