Я.Содбаатар браво

Я.Содбаатар браво

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргасан ч чуулганаар гишүүд дэмжээгүй. Гэхдээ зарим сайд нарт хариуцлага тооцох ёстой. Зам тээврийн Сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэснийг, мөн Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэснийг зөрчсөн учраас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үүрэгт ажлаас нь чөлөөлүүлнэ. Энэ хоёр саналаа Ерөнхийлөгчид хүргүүлж байна" гэлээ. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. ЖДҮХС-тай нэр холбогдсон  гэх тухайлбал, С.Чинзориг сайд ЖДҮХС-аас ямар ч зээл аваагүй гэдгээ мэдэгдсэн, бусад сайд нар ч мэдпэгдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн. Ч.Улаан сайд болон бусад сайдуудаа яаралтай томилуулах шаардлагатай байгаа" гэв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.