Су.Батболд суудалдаа үлдэх эсэхийг маргааш хэлэлцэнэ

Су.Батболд суудалдаа үлдэх эсэхийг маргааш хэлэлцэнэ

Өнөөдөр болох байсан НИТХ-ын ээлжит ХХ хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг маргааш болж хойшилжээ. Тодруулбал, НИТХ дахь МАН,АН-ын бүлэг болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Тамгын газраас хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан аж.

Тиймээс хүсэлтийг хуралдааны дэгийн 4.6 дахь заалтыг үндэслэн хурлын дарга НИТХ дахь хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн хойшлуулжээ.

Маргаашийн хэлэлцүүлгээр нийслэлийн ирэх оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батална. Мөн хотын дарга С.Батболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус V хуралдаан маргааш болно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.