Д.Эрдэнэбат: Л.Болд гишүүн намаас гараагүй учир бүлэг тарахгүй

Д.Эрдэнэбат: Л.Болд гишүүн намаас гараагүй учир бүлэг тарахгүй

АН-ынхан намын бодлогоо эсэргүүцсэн гэх үндэслэлээр намын зарим нөхдөдөө хариуцлага тооцсон. Өчигдөр тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг удаа дараа намын бодлого эсэргүүцсэн гэх үндэслэлээр намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарын гишүүдийг намынхаа нэрийн өмнөөс дөрвөн жилийн хугацаанд УИХ-д нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хаасан. Харин энэ шийдвэрийг эсэргүүцсэн Л.Болд бүлгээс гарахаа мэдэгдсэн.

Тэгвэл болсон үйл явдалтай холбоотойгоор АН бүлгээ тараачихлаа гэх мэдээлэл олон нийтийн дунд тарсан. Тэгвэл энэ асуултад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийлээ. Тэрбээр “Сонгуулийн дүнгээр 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэсэн заалт бий. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Манай нам парламентад 8-аас дээш гишүүнтэй  байгаа учир бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдана” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.