Ардчилсан нам Яармагт ордонтой болох нь

Ардчилсан нам Яармагт ордонтой болох нь

Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдаж байгаа юм банйа. Энэ үеэрээ шинэ байрны шав тавих ёслолоо Яармагийн дэнжид хийжээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар тууз хайчилж шавь тавьсан байна. Уг барилгыг УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын “Хөрш заан” компани барьж гүйцэтгэх гэнэ.

Хоёр жилийн өмнө Ардчилсан намын даргын сунгаа орон даяар өрнөхөд өдгөөгийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрт "Намаа байртай болгоно" гэж амлажээ. Ардчилсан намын шинэ ордон нийтдээ гурван блок бүхий 10 давхар оффис байх бөгөөд энд хурлын танхим, спорт заал ч байх аж. АН-ын шинэ байр ирэх оны арванхоёрдугаар сарын 6 буюу намын баярын өдөр ашиглалтад орох аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.