Ерөнхийлөгч сайд нарыг огцруулах асуудлыг дэмжжээ

Ерөнхийлөгч сайд нарыг огцруулах асуудлыг дэмжжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Зам тээврийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр  Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан билээ.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн тухайд Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална" гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир огцруулах саналыг тус тус Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм.

Ерөнхийлөгч зөвшилцөх саналтай танилцаад Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.