Хориотой байсан зарим амьтдыг тусгай зориулалтаар агнахыг зөвшөөрлөө

Хориотой байсан зарим амьтдыг тусгай зориулалтаар агнахыг зөвшөөрлөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо.

Тодруулбал, ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт  агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулна. Түүнчлэн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрлөө.

Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.