У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан нь үнэн үү

У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан нь үнэн үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан болохгүй.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.