ЖДҮДС-гаас зээл авсан Ц.Ням-Осорыг ажлыг Б.Ганбат авлаа

ЖДҮДС-гаас зээл авсан Ц.Ням-Осорыг ажлыг Б.Ганбат авлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилов. Тодруулбал, ЖДҮХС-тай нэр холбогдон өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнийг орыг залгаж, ажлыг үргэлжлүүлэхээр Бямбажавын Ганбатыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,

1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга,

2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч,

2014-2016 онд өмгөөлөгч,

2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллажээ.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.