Сайд нарыг огцруулах, томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Сайд нарыг огцруулах, томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дээрх хоёр сайдын асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай нэр холбогдсон учраас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад Засгийн газрын тэргүүн хариуцлага тооцож, сайдын албанаас нь огцруулахаар болсон.

Тэдний асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэж үзсэн. Тиймээс хоёр сайдын асуудлыг өнөөдөрр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг МАН-ын Удирдах зөвлөл, Бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Ингэснээр Ч.Улаан нь зургаа дахь удаагаа сайдаар томилогдохоор болж байгаа юм. 

Тэрбээр инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.

1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд,

1996-2000 онд УИХ-ын гишүүн,

2000-2004 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,

2004-2008 онд УИХ-ын гишүүн,

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд,

2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал,

2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,

2008-2012 онд УИХ-ын гишүүн,

2012-2016 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,

2016-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан 1992 оноос улс төрийн өндөр алба тушаал хашиж эхэлсэн гэж тооцвол 26 жилийн хугацаанд сайдын үүрэгт ажлыг зургаа дахь удаагаа хийхээр болж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.