Л.Болд: Хуурамчаар ирц бүрдүүлснийг эсэргүүцэж байна

Л.Болд: Хуурамчаар ирц бүрдүүлснийг эсэргүүцэж байна

УИХ-ын дарга М.Энхболдыг хуурамчаар ирц бүрдүүлж чуулганы хуралдааны эхлүүлсэн гэх үндэслэлээр чуулганы танхимын үүдэнд суулт хийж байсан гишүүд танхим дотор УИХ-ын даргын индэрийн өмнө суултаа үргэлжлүүлж байна.

Л.Болд гишүүн “Ирц бүрдүүлээгүй хуралдааныг эхлүүлж байгааг бид эсэргүүцэх хуулийн үндэслэл бий” хэмээн тайлбарлалаа.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Чуулганы ирц бүрдүүлээд хурал эхэлсэн. Ганц нэг гишүүн ирцээ бүртгүүлээд хуралтай гээд гарсан. Бусдаар бол хууль зөрчсөн зүйл байхгүй. Үндэслэлтэй зүйл яриарай. Гүтгэлэг хэрээс хэтэрч байна.  Та бүхэн индрийн өмнө биш суудалдаа сууцгааж байгаад хэлэх үгээ хэл” хэмээлээ.

Гэвч суулт зарласан Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Аюурсайхан нар УИХ-ын даргын индэрийн өмнө суултаа үргэлжлүүлсээр байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.