Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах хуулийн үндэслэл байхгүй

Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах хуулийн үндэслэл байхгүй

УИХ -даргын Улстөрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг УИХ-ын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын үндсэн хуульд  24. 2 дугаарт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааа дөрвөн жил бйах бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

Хуульд заасан үндэслэл нь УИХ-ын тухай хуулийн 10. 2 дугаарт байна. Дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно. 10. 1-д нь дөрвөн жил гээд заачихсан.

УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах таван үндэслэлийг хуульд заасан байгаа.

Нэгдүгээрт, нас барсан,

Хоёрдугаарт, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан,

Гуравдугаарт, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсныг УИХ хүлээн авсан.

Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан.

Тавдугаарт, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан гэсэн Үндсэн хуульд заасан таван зүйлээс бусад үндэслэлээр УИХ-ын даргыг огцруулах нь хууль бус юм. Хэрвээ өөр байдлаар УИХ-ын даргыг огцруулах тухай ярьж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэсэн үг.

Тухайлбал төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох гээд Үндсэн хуулийн гуравдугаарт заасанд холбогдоно. Мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.23т зааснаар хууль, гишүүний ёс зүйг УИХ-ын гишүүд чанад баримтална гэж заасан байгаа. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахих, хуульд заасан үндэслэлийнхээ дагуу хандаад огцруулах асуудал байвал хуульд заасан үндэслэлээ ярих ёстой” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.