Д.Оюунхорол: УИХ-ын даргыг зөөлөн болохоор нь дээрэлхэж байна

Д.Оюунхорол: УИХ-ын даргыг зөөлөн болохоор нь дээрэлхэж байна

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 38 гишүүн гарын үсэг зуржээ. Тэд УИХ-ын даргыг огцортол УИХ-ын үйл ажиллагаа, хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар мэдээлэл хийлээ. Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт нар УИХ-ын гишүүний хувьд бус Монгол Улсын иргэний хувиар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, ҮХЦ-д гомдол гаргаж буй аж. Тэд Засгийн газар хууль дээдлэх зарчмаасаа ухарч байна хэмээн үзжээ. Мөн Засгийн газар УИХ-ын болоод Засгийн газрын тухай хуулийг зөрчиж буй учраас цэцэд ханджээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Парламентын түүхэнд олонхын бүлэг ингэж хуваагдаж байгаагүй.  Монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлж байгаадаа харамсаж байна. Уучлал гуймаар байна. 32-А талын эрх ашгийг хангахын тулд намын дарга, Ерөнхий сайд асуудалд хандаж болохгүй.

Өнөөдөр 38 гишүүн УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гээд ярьж байна. Тэдний 20 гаруй нь ЖДҮХС-гийн зээл авсан гишүүд. Ийм сонирхлын зөрчилтэй, ёсзүйн алдаа гаргасан хүмүүс хууль ёсны дагуу ажлаа хийж байгаа УИХ-ын даргыг янз бүрийн нэр хоч, хаяг зүүж, зөөлхөн болохоор нь дээрэлхэж, дарамталж байгаа юм шиг муухай хандаж буйг хараад жигшиж байна. Үнэхээр зоригтой юм бол та нар ч гэсэн бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул. УИХ-ын гишүүн хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагад шалгуулах ёстой. 

Эх сурвалж: shuud.mn

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.