МАН-ынхан бага хуралдаа хэвлэлийнхнийг оруулахгүй

МАН-ынхан бага хуралдаа хэвлэлийнхнийг оруулахгүй

МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно. Хурлаар Бага хурлын гишүүдийг нөхөн томилох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон УИХ дээр үүсээд байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх аж. Мөн намын зарим нөхөдтэй хариуцлага тооцох, ёсзүйн асуудлыг хөндөн хэлэлцэнэ.

Намын дарга У.Хүрэлсүх өмнө нь "Намын бага хурлыг удахгүй зарлан хуралдуулж, нэр бүхий хүмүүстэй хариуцлага тооцно" хэмээн мэдэгдэж байсан. Тиймдээ ч өнөөдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. МАН-ын дүрмээр Бага хурлаар гишүүдэд хариуцлага тооцож болох зохицуулалт тодорхой тусч өгөөгүй. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд болон 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон хотын фракцийн А.Ганбаатар, Ц.Сандуй нарын асуудлыг сөхөж ярина гэдгийг нам доторх эх сурвалжууд өгч байна.

Мөн Бага хурлын үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, нарийн бичиг Ц.Бат-Энх нарт хариуцлага тооцох шаардлагыг М.Энхболдынхны талаас тавихаар зэхэж байгаа аж. МАН-ын дүрмийн заалтаас үүдэж, МАН-ын Ёсзүйн хороо болон Хяналтын хорооны дүгнэлтийг танилцуулж, анхан шатны үүр лүү нь чиглэл өгөх асуудал ч яригдсан байна.

Тиймээс өнөөдөр МАн-ын бага хурал хаалттай бөгөөд халуухан уур амьсгалтай болох нь тодорхой байна. Энэ талаар мэдээллийг эргэн мэдээллэх болно.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.