Олон хүүхэдтэй ээжүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл боловсруулжээ

Олон хүүхэдтэй ээжүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн С.Чинзориг 1990-1997 онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ хасуулан наснаасаа эрт тэтгэвэрт гарч, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан ээжүүдэд Монголын төр нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох ёстой гэж үзэж холбогдох хуулийн төсөл боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд дөрөв болон түүнээс олон хүүхэд төрүүлсэн шалтгаанаар 35-45 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүдийн хамруулах ба Нийгмийн халамжийн сангаас тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.