М.Энхболдыг огцрохыг шаардаж талбай дээр жагсч байна

М.Энхболдыг огцрохыг шаардаж  талбай дээр жагсч байна

М.Энхболдыг эсэргүүцэгчид буюу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар санаачлан улстөрийн жагсаал Төв талбайд зохион байгуулж байна. Уг жагсаалд хэн нэгнийг хүчлэн авчраагүй, сайн дураараа иргэд нэгдсэн жагсч байгааг жагсаал зохион байгуулагчид хэлж байна. Харин Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид өндөр хамгаалалттай ажиллаж байгаа юм.

Тодруулбал, тэд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал"-ын үеэр аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газруудтай хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлэхийг хүсч хамтран ажиллаж байгаа юм. Төвталбайн төмөр хашлагаар хамгаалалт хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг хангахын тулд цүнх үүрсэн хүн уг хашаагаар нэвтрүүлэхгүй байна.

Яг одоогоор талбай дээр нэлээн олон хүн цугласан байна. Жагсаалын гол зорилго нь УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх, улмаар МАНАН бүлэглэлийг татан унагах юм. Ингэснээр олон олон жил Монголын төрд нүүрлэсэн, бугшсан олон хэргүүд илчлэгдэн, Монгол төрийн ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 

Манайд зохион байгуулдаг бүх жагсаал Сүхбаатарын талбай, Төрийн ордны өмнө байдаг. Тиймээс төрийн тусгай хамгаалалттай газар байдаг учраас холбогдох байгууллагууд асар өндөр хамгаалалт тавин ажиллаж байгаа нь харагдаж байна.

 Цуглаанд М.Энхболдыг эсэргүүцэх бичигт гарын үсэг зурсан 40 гишүүний олонхи нь ирчихсэн ард түмэнтэйгээ жагсч байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.