Улаанбаатар 7oC

Сэрэмжлүүлэг: Ebarimt.mn-ын нууц үгээ бусдад дамжуулж болохгүй

Сэрэмжлүүлэг: Ebarimt.mn-ын нууц үгээ бусдад дамжуулж болохгүй

Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээгээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д  нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарах болжээ.

Иймд Татварын албанаас иргэн  таныг  https://ebarimt.mn/-д  бүртгүүлсэн өөрийн  нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна.

                                                                       Татвары ерөнхий газар

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.