Чуулганы хуралдааныг хойшлуулж, МАН-ын бүлэг хуралдаж байна

Чуулганы хуралдааныг хойшлуулж, МАН-ын бүлэг хуралдаж байна

Сүүлийн дөрвөн ч долоо хоног буюу нийт найман удаа ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хуралдаж чадахгүй байгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон.  Гэвч 10.35 цагт УИХ-ын дарга М.Энхболд нээж, яаралтай хэлэлцэх ёстой олон чухал асуудал байгааг сануулж гишүүдийг хуралдаа суухыг уриаллаа.

Гэвч мөн ирц хүрсэнгүй. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн болон ойрын хугацаанд үүсээд байгаа олон асуудлыг хэлэлцэх, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан юм. Ингээд чуулганы хуралдааныг түр хааж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.