М.Энхболд огцрохгүй гэдгээ дахин мэдэгдлээ

М.Энхболд огцрохгүй гэдгээ дахин мэдэгдлээ

М.Энхболд өөрийг нь огцруулах шаардлагад гарын үсэг зурсан 40 гишүүдэд шаардлагын хариуг хүргүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр “Оны өмнө нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргаас огцрох шаардлагыг надад тавьсан. Би тэр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, "УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан "Нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" гэсэн таван үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа гэдгээ албан бичгээр хүргүүлсэн юм шүү гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.