Жилийн 3 хувийн хүүтэй “Итгэлийн зээл”-ийг арилжааны банкаар олгох боломжтой

Жилийн 3 хувийн хүүтэй “Итгэлийн зээл”-ийг арилжааны банкаар олгох боломжтой

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Итгэлийн зээл”-ийг санаачлан Нобелийн шагнал хүртсэн Бангладеш улсын Грамен банкны туршлага дээр үндэслэн Монголд хэрэгжүүлэх боломжийг судалж, тооцоо судалгаа гарган Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ.

Тодруулбал, 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулинд суусан ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэйчүүд болон орлого багатай зорилтот бүлгийн иргэдэд урт хугацаатай “Итгэлийн зээл”-ийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй олгох боломжтой гэж үзжээ.

Энэхүү туршлагыг дэлхийн олон орон хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байгаа аж. Жишээ нь, БНХАУ 300 сая хүндээ барьцаагүй зээл олгож байсан бол ОХУ мөн энэ туршлагыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ