Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Засгийн газрын газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн томилгоог хийсэн байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар  Б.Бямбадоржийг, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Батболдыг томилжээ.

Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын орлогч байсан,” Эрдэнэс Оюутолгой”-н Монгол дахь захирлаар тус тус ажиллаж байсан аж. 

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар  томилогдсон Б.Бямбадорж нь Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан салбараа мэдэх нэгэн гэнэ.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.