УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх саналыг ХБДХ-оор хэлэлцэх гэж байна

УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх саналыг ХБДХ-оор хэлэлцэх гэж байна

УЕПГ-аас Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гарган, УИХ-д өргөн барьсан билээ. Уг саналыг хүлээн авах эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор яг одоо хэлэлцэх гэж байна.

Хуралд тус дэд хорооны таван гишүүнээс гадна дээрх дөрвөн УИХ-ын гишүүн болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцоно.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “ Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээснээр одоо шалгахад хүндрэл учирч байна. Тиймээс зайлшгүй шалгах шаардлагатай дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүслээ. Асуудалд нааштай хандана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбар өглөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.