Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг ТББХ-ны гишүүд дэмжлээ

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг ТББХ-ны гишүүд дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр УИХ-ын даргыг гишүүдийн олонхоороо огцруулдаг зохицуулалт бүхий Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Төрийн байнгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон 14 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжигдвэл УИх-ын дарга М.Энхболд огцрох нь тодорхой болох юм. Учир нь УИХ-ын 40 гишүүн түүнийг огцруулахаар УИХ-д бойкот хийгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.