М.Энх-Амгалан: Гишүүд бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд саад учруулах л болно

М.Энх-Амгалан: Гишүүд бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд саад учруулах л болно

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр УИХ-д хүргүүлсний дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.  Хуралд тус дэд хорооны гишүүд болох  Ц.Нямдорж,  Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нараас гадна бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболд “ЖДҮ-гээс зээл аваагүй гэсэн тайлбар хийсэн бол УИХ-ын Б.Ундармаа “Прокурорын байгууллагаас Үндсэн хуульд зааснаар УИХ-д танилцуулсны дагуу энэ асуудлыг оруулж ирж, дэд хороо хэлэлцэж байна. Прокурорын зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС- аас зээл авсан компанид нөлөөлсөн эсэх талаар асуулаа.

Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Дэд хороо болон УИХ-аас ямар ч шийдвэр гарсан би хүлээхэд бэлэн байна. Ер нь бол ямар нэг банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан зүйл огт байхгүй. Ямар ч шийдвэр гарсан би шалгуулахад бэлэн байна. Шалгуулахын тулд бүрэн эрхээсээ татгалзахад би бэлэн байна” гэлээ.

Харин хуралдаан эхлэхийн өмнө Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Уг нь шалгалтын ажиллагаанд саад учруулна гээд л оруулж ирж байгаа. Энэ асуудалд нааштай хандана гэж бодож байна. Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно” гэлээ.

Эх сурвалж: polit.mn

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.