АН-ынхан УИХ-ыг тараахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэллээ

АН-ынхан УИХ-ыг тараахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэллээ

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Тус намын бүлэг тогтоолын төсөлдөө өнөөдрөөс гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. УИХ-ыг гишүүдийн гуравны хоёр нь буюу 40 гаруй гишүүн гарын үсгээ зурчихвал дээрх төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх боломжтой болох юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдрөөс АН-ын бүлэг УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ. Бид УИХ-ын чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулж байна. Энэ самбарт УИХ-ыг тараах төслөө байршуулж байна. Гишүүд гарын үсгээ зурах нь тэдний эрх. Хамгийн гол нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэвэл нийт зардал 16 тэрбум төгрөг байгаа.

Өнөөдрөөс УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна. Гишүүд талцалгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор гарын үсгээ зурах хэрэгтэй.Эхлээд гарын үсэг зурсан гишүүд тогтоолын төсөлд гарын үсэг зурна. Хэн нэгнийг дарамтлах, давуу эрх олгох зүйл байхгүй” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн дээд байгууллага бол УИХ мөн. УИХ-ын үйл ажиллагаа гацаад багагаүй хугацаан өнгөрлөө. Тиймээс ингэхээс өөр аргагүй гэдэг байр суурийг Д.Эрдэнэбат өглөө.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.