Улаанбаатар 7oC

ХБДХ хулгайч гишүүдийнхээ бүрэн эрхийг хамгаалж үлдлээ

ХБДХ хулгайч гишүүдийнхээ бүрэн эрхийг хамгаалж үлдлээ

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай. Өчигдөр хэлэлцэх гэсэн боловч Г.Солтан гишүүн орон нутагт ажиллаж гэх шалтгаанаас түр завсарласан Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр дахин хуралдав.

Хоёр өдөр хуралдсан хуралдаанаараа дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж “Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололцоогүй байна гэж 100 хувийн саналаар дүгнэлт гарсан” гэлээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны хурлаар хаалттай хэлэлцэх аж. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.