Улаанбаатар 7oC

Ц.Цолмон: Гишүүдийг дагаж орж ирсэн хүмүүс М.Энхболд дарга руу дайрсан, гэхдээ баривчлаагүй

Ц.Цолмон: Гишүүдийг дагаж орж ирсэн хүмүүс М.Энхболд дарга руу дайрсан, гэхдээ баривчлаагүй

МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаал өнөөдөр Д.Сүхбаатара жанжны талбайд болж байна. Тэгвэл гадаа жагсаалд оролцож байгаа УИХ-ын гишүүд болон ард түмний төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан билээ. Тэгвэл тэр уулзалтын үеэр юу болсон талаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.

Тэрээр "Жагсаал зохион байгуулж байгаа гишүүд УИХ-ын даргатай уулзах үеэр юу болсон бэ гэдгийг нэмэлт хачиргүй хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Миний хувьд энэ уулзалтад УИХ-ын даргын хамт байлцсан. Төв талбайн жагсаал зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар надтай утсаар ярьж жагсагчдын төлөөллийн хамт УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би УИХ-ын гишүүд бол УИХ-ын даргатай хүссэн үедээ уулзах боломжтой гэдгийг нь хэлсэн.

Удалгүй УИХ-ын таван гишүүн жагсагчдын төлөөлөл дөрвөн хүний хамт УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн. УИХ-ын дарга өмнөх шаардлагынх нь хариуг өгч ярилцаад уулзалтаа өндөрлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүд УИХ-ын даргын тайлбарыг огт хүлээж аваагүй. УИХ-ын дарга гурван хуудас материал өгөхөөр бэлдсэн байсан.

30 хуудас материал гэдэг бол худлаа мэдээлэл. Энэ уулзалтын үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Тиймээс төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд УИХ-ын даргыг хамгаалж уулзалтыг таслан зогсоосон. Гэхдээ ямар нэг байдлаар баривчилгаа хийгээгүй" гэлээ.  

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.