Улаанбаатар 7oC

Чуулган 15:00 цаг хүртэл хойшиллоо

Чуулган 15:00 цаг хүртэл хойшиллоо

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, ЖДҮХС-гийн  зээлтэй нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 15:00 цаг хүртэл түр хойшиллоо.

Уг нь 10:00 цагт товлогдсон чуулганы хуралдаан 11:35 хүртэл хүлээсэн ч гишүүдийн ирц 36.5 хувьтай байгааг УИХ-ын дарга танилцуулаад, “ Хэн нэгнийг огцруулъя гэхээр ирц нь бүрддэг. ЖДҮ ярья гэхээр ирдэггүй ямар учиртай юм бэ. Ард түмэн та нарыг харж байгаа шүү дээ. Ичих хэрэгтэй шүү дээ. Энд байгаа гишүүдийн саналаар 15:00 цаг хүртэл чуулганы хуралдааныг хойшлууллаа” гээд хуралдааныг завсарлууллаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.