УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тогтоолын төслийг өргөн мэдүүлснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр баталсан. Тиймээс бид өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд ирэх  долоо хоногийн  мягмар гаригт байнгын хороогор хэлэлцэнэ гэж хэллээ.

Нийгмийн шаардлага байгаа учраас бид одоо чуулганы хуралдаан руу орж, яаралтайгаар өнөөдөр хэлэлцэх,УИХ-ын даргын зөвлөл хуралдах горимын саналыг гаргасан. Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулах үйлдэл хийвэл дахин бойкот зарлахаас өөр аргагүй байдал үүснэ” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.