ЖДҮ-чдээс болж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чадахгүй байна

ЖДҮ-чдээс болж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чадахгүй байна

UСар шинийн баяр хаяанд ирчихсэн энэ цаг үед айл өрх бүр л байдгаа баран байж баяртаа бэлтгэж байгаа. Идээ ундаа, эдлэл хэрэглэл, бэлгийн бараа гээд тоочоод баршгүй олон нэр төрлийн зүйлд монголчууд халаасаа сэгсэрдэг. Хамгийн харамсалтай нь айл өрхиргэн бүрийн халааснаас гарах энэ мөнгө Хятад, Солонгос руу бөөн бөөнөөрөө урсч байна. 

Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд бараг хүн бүр л “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэх уриалга гаргаж, басхүү дэмжмээр байгаа гэвч үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүд үнэхээр үнэтэй байна. Ядуу монголчууд өмнө нь сөхөрч байна.

Энэ юутай холбоотой вэ гэхээр өнөөх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгө жинхэнэ эздэдээ хүрч чадаагүйг илтгэж байгаа хэрэг. Тэр олон тэрбум төгрөг хэдхэн хүний халаасанд орж, мөнгө угаах хэрэгсэл болж хэсэг бүлэг баячуудыг улам баяжуулж мөнгийг мөнгө биш болгож байхаар жижиг, дунд үйлдвэрлэгчдэд 5-50 саяар тараагдсан бол олон айл өрхийн амьжиргаа дээшлэх байсан даа.

Энэ хэрээр үндэсний үйлдвэрлэл хөгжиж, үндэсний гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн үнэ өртөг буурах байсан биз. Магадгүй олон олон монгол брэнд экспортын шилдэг бүтээгдэхүүн болсон байхыг ч үгүйёгэх аргагүй.

“Мишээл экспо”, “Дүнжингарав” гээд томоохон худалдааны төвүүдэд гарч байгаа Цагаан сарын үзэгсгэлэнгүүдээр орж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санаатай хэсэг явлаа. Бараг эд биш шүү. Чанар, хийцийн хувьд хэнд ч гологдохгүй ч үнэ нь тэнгэрт хаджээ. Худалдаачид нь “Монголчууд хятад бараа аваад, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна” хэмээн бухимдангуй, иргэд нь “ Үндэсний бараа бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй байна” хэмээн зэмлэнгүй байдалтай дүр зураг л харагдав. 

Яг үнэндээ хэнд нь ч буруу өгөхийн аргагүй. Өнөөх муу төрд суугаа луйварчдыг зүхмээр санагдав. Тэд ард түмнээс ямар олон боломжийг хулгайлсныг Цагаан сарын хэдэн өдөр үнэхээр ихээр мэдэрч байна. Гомдолтой байна. Тэднийг уучилмааргүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.