УИХ-ын шинэ даргатай болох өдөр

УИХ-ын шинэ даргатай болох өдөр

Эрх баригч нам парламентын үйл ажиллагааг гурван сар гацаасан. Энэ хугацаанд сөрөг хүчинтэйгээ биш, нам дотроо хагаралдсаар, нэгнээ “намнасаар” байсан билээ.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гурван хүнийг өөрийн хүсэлтээр огцрох шаардлага тавьж бйасныг хүмүүс санаж байгаа биз. Уг шаардлага УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт биелэлээ олсон ч УИХ-ын дарга М.Энхболд хүлээн аваагүйгээр зогсохгүй “Хуулийн хүрээнд ажиллаж байна” гээд тас гэдийчихсэн. Түүнийг эсэргүүцсэн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсахайн тэргүүтэй гишүүд УИХ-ын 40 гишүүний гарын үсэг бүхий албан бичиг шат шатны байгууллагад өргөн бариад ч тусыг олоогүй. Тиймээс чуулганы танхимд, дараа нь төв талбайд бүх нитийн жагсаалыг хоёр чудаа зохион байгуулсан. Гэсэн ч тэд мөн л тусыг олоогүй. Ингэж сунжирсаар УИХ-ын чуулган бүтэн 9 долоо хоног завсардсан.

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрслөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьснаар уг төслийг гишүүдийн олонхи дэмжсэнээр шинэчлэгдсэн хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний хүчин УИХ-ын даргаа чөлөөлж чадлаа.

 Харин одоо сар шинийн баяраас өмнө буюу өнөөдөр дараагийн УИХ-ын даргыг томилох учиртай. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс санал болгосон Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохоор болсон. Уг асуудлыг өчигдөр МАН-ын бүлэг хэлэлцэж, нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн гэж байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо чуулган хуралдаж, УИХ-ын даргыг томилох учиртай. Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгох эсэхийг өнөөдөр шийднэ. Нөгөөтэйгүүр Сар шинийн баяраас өмнө УИХ даргатай болох эсэх нь шийдэгдэнэ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.