Г.Занданшатар томилогдож, Ц.Цогзолмаа чөлөөлөгдлөө

Г.Занданшатар томилогдож, Ц.Цогзолмаа чөлөөлөгдлөө

Иймээс түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох шийдвэр гаргажээ. 


Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэнэ. Улмаар УИХ-аар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр түүнийг чөлөөллөө. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Засгийн газрын гишүүддээ баярлалаа. Өнгөрсөн богино хугацаанд салбарынхаа хамт олонтойгоо 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эрчтэй хүчтэй ажилласан. Сайн муу ажилласан эсэх нь цаг хугацаагаар тодорхойлогдох байх аа. Ёс зүйг би юу юунаас илүүтэй эрхэмлэдэг. Энэ зарчмаа барьж улстөрийн шийдвэр гаргасандаа салбарынхнаасаа уучлалт гуйя. Анх ажил хүлээж авахад 13 яамны хамгийн сүүлд нь байсан. Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэх нэг зүйл байна. Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй.

Манай салбар маш том салбар. Манай яамд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад гишүүдийн 71.4 хувь нь Ц.Цогзолмаа сайдыг огцруулахыг дэмжлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.