Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томиллоо

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон билээ. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол  нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн байна. 

Ийнхүү Төрийн албаны зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томиллоо. Зөвлөлийн гишүүд  дотроосоо нэр дэвшүүлэн, нууцаар  санал хурааж, олонхийн санал авсан Б.Баатарзоригийг  Төрийн албаны зөвлөлийн даргаар томиллоо.  

Б.Баатарзориг багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч.  Тэрбээр багш, аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ ажиллаж байгаа жинхэнэ төрийн албан хаагч юм. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Б.Баатарсайхан нар ажиллахаар боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.