УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад буурлууд дээрээ айлчлан золголоо

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад буурлууд дээрээ айлчлан золголоо

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд /2019.02.05/ Төрийн золголт хийсний дараа ахмад буурлууд дээрээ айлчлан золгож, хүндэтгэл үзүүллээ.

 

Жил бүрийн сар шинийн билэгт сайн өдөр монголчууд бид ахмад буурлууд дээрээ очиж мэндлэн хүндэлдэг уламжлалтай билээ. Тус уламжлалын дагуу УИХ-ын даргын зочилсон буурлуудаас хамгийн өндөр настай нь Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, өдгөө 102 насыг зооглож буй Д.Норов гуай аж. Тэрээр 1917 онд төрсөн, өдгөө үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд ийнхүү шороон гахай жилтэйгээ золгоод байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, сар шинийн мэнд мэдэлцэж, гарын бэлэг гардуулаад учран золгож буй шинэ он эрүүл мэнд, өлзий хишиг дүүрэн  байхын ерөөлийг  дэвшүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.