Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн үүрэгт хугацаа дууссан. Мөн ажлаа хангалттай хийж чадахгүй байна хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртээд байсан билээ. Тиймээс УИХ-ын чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүний оронд Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ.
Төрийн албан зөвлөлийн 5 гишүүн Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа дундаасаа сонгон томилдог бөгөөд зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.
 

Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм. Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байхдаа тус зөвлөлийн даргаар ийн томилогдож байгаа юм. Жигшмээр гэмт хэрэг гарч, нэр хүнд нь шалан дээр унаад байгаа төрийн албыг аврах хүнд ажлыг бүрэн дүүрэн хийж чадах, бас шударга, намчирхдаггүй  хүн томилогдлоо хэмээн төрийн албаныхан ярьж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.